“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ВАГОН ДЕПО АНХНЫ ЗАХИАЛГАТ АЖЛАА ГҮЙЦЭТГЭЛЭЭ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой өртөөний Вагон депод ачааны вагоны анхны төлөвлөгөөт дунд засварыг хийж гүйцэтгэлээ.

Тодруулбал, Монголын төмөр зам ТӨХК-ийн эзэмшлийн Беларусь улсад үйлдвэрлэсэн 12-9763-01 загварын 22 ширхэг хагас вагоны дунд засварын ажлыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн компанийн Тээврийн удирдлагын газрын Вагоны аж ахуйн хэлтсийн инженер, техникийн ажилтнууд Монгол улсын MNS 6466:2023 стандартын шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд хийж дуусгалаа. Энэ нь ТТЗ компанийн эзэмшлийн бус вагоныг засварласан анхны томоохон захиалгат ажил болсон юм. Мөн тус компани өөрийн эзэмшлийн ачааны вагоны ойрын 5 жилийн дунд засварын төлөвлөгөө болон эзэмшлийн бус ачааны вагонуудыг засварлах засварын үнэлгээг гаргаж, мөрдөж ажиллахаар боллоо.

Тус вагон депо нь ОХУ, БНХАУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэгдсэн 285 ширхэг орчин үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, жилдээ 1000 гаруй ачааны вагонд их ба дунд засварын ажлыг гүйцэтгэх өндөр ур чадвар туршлагатай, мэргэжлийн засварын баг хамт олноос бүрдсэн билээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *