![](/media/images/achaa_teeverlelt_20251_%D1%81%D0%B0%D1%8F_-222222psd_vCw9TIT.jpg)
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
“Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын суурь бүтцээрээ 2025 оны 01 дүгээр сард нийт 163 галт тэрэг аялуулж, 225.04 мян.тн ачааг тээвэрлэлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад галт тэрэгний тоог 27 нэгжээр нэмэгдүүлж, тээвэрлэсэн ачааны хэмжээг 32%-аар өсгөсөн үзүүлэлт болж байна.
Эдгээр үр дүн нь компанийн үйл ажиллагааны үр ашиг, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортод чухал хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байгаа юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь цаашид тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорин ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд