БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ДУНЬЯНИЙ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд “Дуньяний их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
Тэтгэлгийн зорилго: Монгол Улсын Зам Тээврийн Яам болон БНСУ-ын Дуньяний их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2 улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилготой.
Тэтгэлгийн хэлбэр: Cургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг хөнгөлнө.
БНСУ-ын Ёнжу хотод байрлах Дуньян их сургуулийн хичээлийн жил 2026 оны 03 дугаар сараас эхэлнэ.
Сургуульд суралцах хугацаанд D-2 ангиллын визийг олгоно. Монголоосоо баклаврын түвшинд шууд сонгон суралцана.
Сургалтын төлбөрийг дараах байдлаар хөнгөлнө.(Хагас жилийн )
1 дүгээр дамжааны сургалтын төлбөр 3.847.000-30%=2,396,000 вон
2 дугаар дамжааны сургалтын төлбөр 3.847.000-40%=2,160,000 вон
3 дугаар дамжааны сургалтын төлбөр 3.600.000-40%=2,160,000 вон
4 дүгээр дамжааны сургалтын төлбөр 3.600.000-40%=2,160,000 вон
Үүнээс суралцах хугацаанд амжилт гаргаж, голч дүнгийн оноогоор тэргүүлсэн ба хичээлээс гадуурх үйл ажиллагаанд амжилттай оролцсон тохиолдолд дахин хөнгөлөлт эдлэх боломжтой.
Тэтгэлэг 1 Зөвхөн төмөр замын тэнхимийн оюутны тусгай тэтгэлэг
Тэтгэлэг 2 (Дүнгийн жагсаалтаар сургуулийн түвшиний гадаад оюутнуудны тэтгэлэг семестер бүр 500,000~1,000,000вон)
Оюутны дотуур байрны төлбөр эхний улиралд 1.200.000 воноос 500,000 воныг хөнгөлнө
/үүнд өдрийн 3 хоол багтсан/. 4жилийн турш дотуур байранд өвөл зуны амралтаараа үнэгүй байрлах боломжтой.
Мэргэжлийн чиглэл
Төмөр замын барилга (Олон улсын төмөр замын суурь бүтэц)
Тавигдах шаардлага, хамрах хүрээ
-Тэтгэлэгт хамрагдах суралцагч 18 наснаас 24 насны хооронд байна.
-Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дундаж оноотой суралцаж төгссөн төгсөгчид /Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай/ хамрагдана.
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 2.6-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)ын 3 ба түүнээс дээш түвшний шалгалтад тэнцсэн бол давуу тал болно.
Хэлний бэлтгэлийн мэдээлэл
Хэрвээ Солонгос хэлний мэдлэггүй бол дотооддоо тус сургуулийн төлөөлөгчийн газар хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. Хэлний бэлтгэлээ төгсөж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу TOPIK шалгалтад хамрагдаж 3 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Хэлний бэлтгэл 7 хоногийн 3 өдөр хичээлд хамрагдана.
Сургалтын сарын төлбөр 500.000 төгрөг байх бөгөөд төлбөрийг 3 сараар төлнө.
Хичээлийг докторын зэрэгтэй Монгол Солонгос багшийн хосолсон хөтөлбөрөөр явуулах ба сурах бичиг болон суралцах орчин визний мэдээллээр бүрэн хангана.
Хаяг: УБ хот СБД 1 хороо авзага трейд ХХК байр 7 давхарт 704 тоотод зохион байгуулагдана.
Холбоо барих утасны дугаар: 99029712, 99132827
Бүртгэлийн хугацаа:
2025 оны 02 дугаар сарын 28 өдрөөс 03 дугаар сарын 08 өдөр хүртэл бүртгэл хийнэ.
Тэтгэлэг горилогчид өөрийн биеэр УБ хот СБД 1 хороо авзага трейд ХХК байр 7 давхарын 704 тоотод ирж бүртгүүлэнэ. /Баримт бичиг дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн, хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд бүртгэлээс хасагдахыг анхаарна уу/
Тэтгэлэгт хөтөлбөрөөс хасагдах шалгуур
Суралцах хугацаанд оюутан хичээлийн кредитээс 2/3-аас илүүг авч чадаагүй тохиолдолд
Тэтгэлэгт тэнцэн визний материал бүрдүүлэх явцад хуурамчаар үйлдсэн тохиолдолд
Сургуулиас 3 ба түүнээс дээш академик анхааруулга авсан тохиолдолд
Оюутан сургуулиа орхисон тохиолдолд хасагдана.
Нэмэлт мэдээлэл
Тэтгэлэг горилогч сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд сургуулиа төгсөж ирээд ажлын байраар хангана гэсэн гэрээ байгуулна.
БНСУ-д суралцах хугацаанд цагийн ажил хийх боломжтой.
Сэтгэгдэлүүд