“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төсөл хөгжлийн газрын ажилтнуудын төлөөлөл “Нэгдсэн менежментийн тогтолцоо, олон улсын стандарт”-ын туршлага судлахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зочиллоо

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төсөл хөгжлийн газрын ажилтнуудын төлөөлөл “Нэгдсэн менежментийн тогтолцоо, олон улсын стандарт”-ын туршлага судлахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зочиллоо.

Нэгдсэн менежментийн тогтолцоо нь байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, тогтвортой, олон улсын шаардлагад нийцсэн байдлаар удирдахад туслах ба бизнесийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар байгууллагын соёлыг хөгжүүлэх чухал арга хэрэгсэл юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК -нь Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг Францын Афнор группээс баталгаажуулсан. Мөн Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо, ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартуудыг Америкийн Нэгдсэн Улсын итгэмжлэлтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын QFS Management System LLP болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын LMS Certifications Limited баталгаажуулалтын байгууллагаас баталгаажуулан нэвтрүүлжээ. Иймээс охин компаниуддаа ч Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох санхүүжилтээ төсөвтөө тусган хэрэгжилтийг ханган ажиллахыг зөвлөж байгаа билээ.

“Тавантолгой төмөр зам” ХХК 2022 онд 5 стандарт нэвтрүүлсэн хэдий ч баталгаажуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *