
Гавьяаныхаа амралтад гарч буй ажилтнуудаа компанийн хамт олон үдлээ
Гавьяаныхаа амралтад гарч буй ажилтнуудаа компанийн хамт олон үдлээ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамт олон компанийн хөгжил дэвшил, хамт олны нэгдэл, ажлын бүтээмжид үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хоёр ажилтнаа гавьяаны амралтанд нь үдлээ.
Хорхой овогтой Должинжав нь 2020 оны 04 дүгээр сараас эхлэн компанийн эмчийн албан тушаалд томилогдон, 5 жил гаруйн хугацаанд хамт олныхоо эрүүл мэндийн төлөө чин сэтгэл, хариуцлага, мэдлэг ур чадвараа зориулан үр бүтээлтэй ажилласан. Энэ хугацаанд компанийн зүгээс түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгт тодорхойлж шагнасан билээ.
Гүррагчаа овогтой Батжаргал нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн Замчин жолоочийн албан тушаалд томилогдон, мөн л 5 жил гаруйн хугацаанд өөрийн мэдлэг туршлага, хөдөлмөрч зан чанараар үлгэр дуурайлал болж, компанийн үндсэн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тэрбээр, байгууллагын авто тээврийн хэрэгслийг аюулгүй, зохих журмын дагуу ашиглаж, зорчигчдын аюулгүй байдал, тээврийн цагийн хуваарийг үргэлж чанд баримтлан ажилласаар ирсэн.
Тэд бол мэргэжлийн ур чадвараас гадна, эерэг хандлага, бүтээлч үйлдлээрээ хамт олныхоо хүндлэл хүлээж, үлгэр дуурайлал болсоор ирсэн компанийн бахархал болсон ажилтнууд билээ.
Эдгээр эрхэм ажилтнууддаа компанийн удирдлагуудын зүгээс баярласан талархсанаа илэрхийлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэлүүд