“ДОТООД АУДИТЫН ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн тавдугаар сарыг олон улс оронд “International Internal Audit Awareness Month” буюу “Олон улсын дотоод аудитын үйл ажиллагааг сурталчлан таниулах сар” болгон тэмдэглэдэг.

Тус ажлын хүрээнд 2025.05.06-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд зохион байгуулагдсан  “Дотоод аудитын ирээдүйн чиг хандлага” сургалтад “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажилтнууд хамрагдаж, дотоод аудитын чиг үүргийг олон улсын хандлага, сайн туршлагад нийцүүлэн хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.

Сургалтаар “Аудитын хорооны орчин үеийн чиг хандлага”, “Үр дүнд суурилсан төлөвлөлт, мониторинг”, “Хариуцлагатай уул уурхайн олон улсын болон үндэсний кодекс” зэрэг сэдвүүдээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх ДАГ-ын Ерөнхий аудитор О.Баярмагнай болон сургагч багш нар оролцогчдод орчин үеийн аудитын арга зүй, чиг хандлагын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулав.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *