ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГАРААНААС ХӨДӨЛЛӨӨ

Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн ёслол Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр болж өндөрлөлөө.

Монгол Улсын дэд бүтцийн салбарт бодит ахиц дэвшлийг авчрах энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхийн төлөө “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамт олон хариуцлагатай ажилласныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Компанийн хамт олон 2023 оны хоёрдугаар хагаст багтаж, хил дамнасан төмөр замын судалгаа, зураг төслийн ажлыг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /CRDC/-тай хамтран амжилттай гүйцэтгэсэн бөгөөд 2024 оны турш хэлэлцээрийн ширээний ард мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллаж, төслийн эрх зүйн үндсийг боловсруулан батлуулсан.

Барилга угсралтын ажлыг 22 сарын хугацаанд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр эхлүүлээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *