
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГЕОДЕЗИЙН ЦЭГҮҮДИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төсөл хөгжлийн газрын инженер, техникийн ажилчид 2025 оны 07 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн бүсэд ажиллалаа.
Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд барилга угсралтын ажлын үндэс суурь болох геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг бэлтгэж дууссан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулсан ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Эдгээр геодезийн суурь цэгүүд нь барилгын явцад төмөр замын трасс, объектуудын байршлыг нарийвчлан тогтоох, хэмжилтийг алдаагүй хийх, барилгын ажлыг стандартын дагуу хэрэгжүүлэх үндэс суурь болдог.
Инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллах нөхцөл бүрдсэнээр төслийн гүйцэтгэл, хяналтын багуудын уялдаа сайжирч, үүрэг хариуцлага тодорхой болж, ажлын чанар, гүйцэтгэлд чухал ахиц дэвшил гарах юм.
Сэтгэгдэлүүд