МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон албаны төлөөлөл Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржав төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, Монгол Улсын экспортын гол гарц болох Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зорилгоор барилга угсралтын ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Уг төмөр зам нь Монгол Улсын уул уурхай, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засагт чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

“Тавантолгой төмөр зам” ХХК нь уг төсөлд өндөр хариуцлагатайгаар ажиллаж, инженер техникийн болон барилга угсралтын ажлын явцыг байнгын хяналт, зохион байгуулалт дор гүйцэтгэж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *