
Мэндчилгээ
МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 87 ЖИЛИЙН ОЙ, “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН 7 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Монгол түмний бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн гол тулгуур болсон төмөр замын салбар өдгөө 87 жилийн түүхийг бичиж байна.
Энэ их түүхийн залгамж хойч болон, уул уурхай–тээврийн стратегийн гол зангилаа болсон төмөр замын бүтээн байгуулагч “Тавантолгой төмөр зам” ХХК маань энэ жил 7 дахь жилийнхээ босгыг алхаж байна.
2018 онд үндэсний хөрөнгө оруулалт, Монгол залуусын хүч хөдөлмөрөөр эхлүүлсэн энэхүү бүтээн байгуулалт өнөөдөр улс орны эдийн засаг, олон улсын тээвэр ложистикийн сүлжээнд Монгол Улсын нэрийг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, “Тавантолгой төмөр зам” ХХК нь дараагийн томоохон стратегийн бүтээн байгуулалт болох “Гашуунсухайт–Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлж, байгууллагын бүтэц, хүний нөөцийг энэхүү төслийн онцлогт нийцүүлэн шинэчлэн зохион байгуулан ажиллаж эхлээд байна.
Компанийнхаа үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтан, төмөр замчид, механикчид, тээвэр, суурь бүтцийн мэргэжилтнүүд, нийт хамт олондоо болон төмөр замын салбарт хүчин зүтгэж буй Эрхэм хүмүүн бүрт халуун баярын мэндийг дэвшүүлье!
Зам дагаж хөгжил ирдэг,
Замчдын хичээл зүтгэлээр улс орон хөгжинө.
Сэтгэгдэлүүд