
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 7 жилийн ойн баярын мэндчилгээ.
МЭНДЧИЛГЭЭ
Өнөөдөр “Тавантолгой төмөр зам” ХХК үүсэн байгуулагдсаны түүхэн 7 жилийн ойн өдөр тохиож байна.
Манай компани 2018 онд байгуулагдсанаас хойш төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, төмөр замаар ачаа тээвэрлэх зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, улс орны эдийн засаг, уул уурхайн тээврийн дэд бүтцийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирлээ. Энэ хугацаанд:
- Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 234 км төмөр замын төсөл
- Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холбох 22 км төмөр замын төсөл
- Жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /ТНАЛТ/ төсөл
- Шилжүүлэн ачих терминалыг /ШАТ/ төсөл
- Богдхан төмөр замын төслийн бэлтгэл ажил
- Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бэлтгэл, хэрэгжилтийн эхлэл гэсэн томоохон төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь манай хамт олны туршлага, ур чадвар, нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.
2024 онд Монгол Улсын Засгийн газрын 103 дугаар тогтоолын дагуу компанийн бүтэц, орон тоог шинэчилж, Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэгч байгууллага болон үйл ажиллагаагаа шинэчиллээ.
Өнөөдөр “Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй энэхүү стратегийн ач холбогдол бүхий төслийг хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү түүхэн ойн өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд,инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн албан хаагчид болон өнөөдөр ч байгууллагынхаа төлөө сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй нийт хамт олондоо гүн талархал илэрхийлж, баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.
Бүтээн байгуулалтын замд хамтдаа урагшилж,
Бүрэн зорилгодоо хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгэгдэлүүд