ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОДЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 👷🚂

Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу тогтвортой үргэлжилж байна. 

Барилга угсралтын дэд ажлууд ахицтай урагшилж, байгаль орчны стандарт, хяналт сайжирсан бөгөөд ус, хог болон бохирын асуудлыг шийдвэрлэх тодорхой алхмууд хийгдэж байна. Тухайлбал,

🏗 Барилга угсралтын ажил: 
•    Пүүний барилга угсралтын ажил бүрэн дуусаж, суурийн ухалт, хөрсний нягтаршуулалт, бетон цутгалт, хэв хашмал угсралт зэрэг дэд ажлууд 100%-ийн гүйцэтгэлтэй болов.
    •    Хаалттай бүсийн хашааны ажил ахицтайгаар үргэлжилж байна. Шонгийн угсралт 41%-д хүрч (1,700 шон), суурийн нүхний бетон дүүргэлт 82.9% (864.25 м³), торон хашаа 40.4% (5,058 м²)-ийн гүйцэтгэлтэй байна.
    •    Ажилчдын түр кемпийн 98 блокийн 24 нь баригдаж, 24.5%-ийн гүйцэтгэлтэй болсон бол гүүрийн суурийн ажил 4.8% (2376-аас 114 шон), ростверк угсралт 0.7% (289-өөс 2) байна.

🔎 Талбайн хяналт, хэрэгжилт: 
    •    Хаалттай бүсийн бэлтгэл ажилд хяналт тавьж, гүйцэтгэлийн чанарыг үнэлэв.
    •    25.5 метрийн өндөртэй В176 дугаартай тулгуурын угсралт дээр чанарын үзлэг хийсэн.
    •    Ажиллах ажилчдын виз, түр оршин суух зөвшөөрлийн асуудлаар орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж, 16 ажилтны материалыг хүргүүлэв.
    •    Хаалттай бүсийн журам боловсруулах ажлын хэсэг хуралдаж, 8-р сарын 20–30-нд БНХАУ-ын талтай тохиролцон батлуулахаар боллоо.

🌱 Байгаль орчны чиглэл
    •    Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас гүйцэтгэгч талд ажилчдын кемпийн хажууд бохир ус цэвэрлэх байгууламжийг яаралтай байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж хүргүүлсэн.
    •    2025.08.11-нд хийсэн хяналт шалгалтаар кемпийн орчин цэгцтэй, ахуйн хаягдлыг тогтмол зөөж байсан бөгөөд түр жорлон, ундны усны сав, хэрэглээний усны хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэж байгааг тэмдэглэв.
    •    Хан дизель ОНӨААТҮ болон Хот тохижилт ОНӨААТҮ-тэй бохир ус зайлуулах, хог тээвэрлэх үйлчилгээний талаар уулзалт хийж, гэрээний төслийг танилцууллаа.
    •    Ханбогд сумын байгаль орчны байцаагчид 2025.08.07-нд карьер, худаг усны ашиглалттай газар дээр нь танилцсан бөгөөд Галба–Өөш долоодын говийн сав газрын 5 худгийн ус ашиглах гэрээг байгуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *