
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГЕОДЕЗИЙН ЦЭГҮҮДИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
🇲🇳 🇨🇳Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг тогтоосны дагуу 2025 оны 07 дугаар сарын 06 -ны өдөр ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт хийж, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулав 📌✅🖊
✅ Геодезийн суурь цэгүүдийг тогтоосноор барилгын явцад төмөр замын трасс, объектуудын байршлыг нарийвчлан тогтоох, хэмжилтийг алдаагүй хийх, барилгын ажлыг стандартын дагуу хэрэгжүүлэх үндэс суурь бүрдэж,инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллаж байна 📍💯
✅ Инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллах нөхцөл бүрдсэнээр төслийн гүйцэтгэл, хяналтын багуудын уялдаа сайжирч, үүрэг хариуцлага тодорхой болж, ажлын чанар, гүйцэтгэлд чухал ахиц дэвшил гарч байна.
Сэтгэгдэлүүд