ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

📌 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг магадлагдсан дүнд багтаан  зохих журмын дагуу санхүүжүүлэх үүргийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүлээлгэсэн.

Уг тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн санхүүжилтийг хариуцаж, төслийн гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгчээр “Тавантолгой төмөр зам” ХХК  ажиллах үүрэг хүлээсний дагуу өнөөдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр санхүүжилтийн гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. 

✅ Ингэснээр төслийн санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд саадгүй, хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *