САНХҮҮЖИЛТИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг магадлагдсан дүнгийн хүрээнд хэрэгжүүлэхээр тогтож, төслийн гүйцэтгэгч болон захиалагч талуудтай санхүүжилтийн гурван талт гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгасан .

✅ Уг тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн санхүүжилтийг хариуцаж, гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллахаар болсон бөгөөд энэ хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр санхүүжилтийн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан юм 🇲🇳

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *