
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК АХМАД АЖИЛТНУУДАА ХҮНДЭТГЭН ХҮЛЭЭЖ АВЛАА
Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд дэлхий нийтээр ахмад настны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан “Тавантолгой төмөр зам” компаниас тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа хүндэтгэн хүлээн авлаа.
2025 оны 10 дугаар сарын өдөр компанийн хурлын зааланд болсон энэхүү арга хэмжээнд Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал тэргүүтэй компанийн төлөөлөл оролцож, ахмадуудаа халуун дотноор угтан авч уулзав.
Хүндэтгэлийн уулзалтад Ц.Болд, Б.Янжмаа, Д.Энхбаяр, Ж.Отгонбаяр, Х.Должинжав, Ё.Сүхээ, Д.Дашдолзод нарын ахмад ажилтнууд уригдан оролцлоо.
Ахмад ажилтнуудын дийлэнх нь компанийн түүхэн бүтээн байгуулалтын суурийг тавилцаж, төмөр замын салбарын хөгжилд олон жил тууштай хөдөлмөрлөсөн нэгэн үеийн төлөөлөл билээ. Тэдний оруулсан үнэтэй хувь нэмэр, залуу үедээ өвлүүлсэн туршлага өнөөдрийн компанийн амжилтын үндэс суурь болсныг удирдлагууд онцлон тэмдэглэлээ.
Сэтгэгдэлүүд