
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ
2025 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 10 дугаар сарын 7-наас хойш бэлтгэл болон бүтцийн ажлуудын гүйцэтгэл ахицтай өсжээ.
Бэлтгэл ажлын хүрээнд бетон зуурмагийн үйлдвэрийн угсралт 70.5 хувиас 77.5 хувь, ажилчдын кемпийн барилга 83.3 хувиас 95.83 хувь, дайрга хадгалах агуулах 41.38 хувиас 56.19 хувь болж тус тус нэмэгдсэн байна. Арматур бэлтгэх талбайн ажил 81.5, оффисын барилга байгууламжийн ажил анх удаа 55.32 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төмөр замын дээд, доод бүтцийн ажлын хувьд ус зайлуулах хиймэл байгууламжийн гүйцэтгэл 7.57 хувиас 17.87 хувь болж, 10.3 хувийн өсөлттэй байна. Нарийн царигийн төмөр замын ПК225+300, ПК225+555, ПК225+090, ПК225+890 хэсгүүдэд суурийн ухмал, бетон цутгалт, дүүргэлтийн нягт шалгах ажлууд хийгдэж байна.
Гүүрийн ажлын хүрээнд Монголын талд хос замтай гүүрийн есөн тулгуурын ажил эхэлж, 137–140 дүгээр тулгуурын хооронд өрөмдлөгийн бэлтгэл, арматур, хэв хашмалын ажил хийгдэж байна.
Ийнхүү төслийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэлийг авч үзвэл бэлтгэл ажил 85 орчим хувь, төмөр замын дээд, доод бүтцийн ажил 17.87 хувь, гүүрийн ажил 4.8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Сэтгэгдэлүүд