
“HR DAY 2025” АРГА ХЭМЖЭЭНД “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
Монгол Улсад хүний нөөцийн салбарын төлөөлөл, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан “HR DAY 2025” үндэсний зөвлөгөөн /2025.10.13/ "М банк арена"-д амжилттай зохион байгуулагдлаа
Уг арга хэмжээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиргаа, эрх зүйн газрын ажилтнууд оролцож, хиймэл оюун ухаан ба хүний нөөцийн салбарын шинэ чиг хандлага, шилдэг туршлагуудтай танилцав
Энэ жилийн “HR DAY 2025” арга хэмжээ нь “Хүн ба хиймэл оюун ухааны харилцан хамаарал” сэдэв дор зохион байгуулагдсан бөгөөд хүний нөөцийн удирдлагад хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, ажилтны хөгжил, хөдөлмөрийн зах зээл, цалин урамшууллын бодлого зэрэг олон сэдвийг хамарсан илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөсөн юм
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн оролцогчид салбарын тэргүүлэгч компаниудын туршлага, олон улсын чиг хандлагаас суралцаж, байгууллагынхаа хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн үйл ажиллагаанд шинэ санаа, арга барилыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой өдөрлөг болсныг онцоллоо.
Сэтгэгдэлүүд