
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ
(2025 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар)
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл энэ долоо хоногт бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, өмнөх долоо хоногийн гүйцэтгэлээс мэдэгдэхүйц ахиц гаргалаа. Төслийн талбайд 220 инженер, техникийн ажилтан, 60 гаруй машин механизм ажиллаж, төмөр замын дэд бүтцийн үндсэн ажил бодитоор эхэлсэн байна.
10 дугаар сарын эхний 7 хоногийн байдлаар бэлтгэл ажлын хүрээнд Пүүний барилга угсралтын ажлаас хаалттай бүсийн хашаа, өргөст тор татах зэрэг бэлтгэл ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнгөрсөн долоо хоногт ажилчдын кемпийг бүрэн ашиглалтад оруулж бетон зуурмагийн үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Түүнчлэн арматур бэлтгэх болон материалын агуулах талбайн ажил урагшилж, талбайн дүүргэлт, бетон шалны ажлуудыг гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэлүүд