БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР БОЛОН CRCC КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛ “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА.
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юүшэн, дэд Консул Хасмөрч, Атташе Ли Жишэнь нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөл, мөн CRCC компанийн төслийн менежер Ван Сүнтао, ерөнхий инженер Лио Пэйхуй нарын баг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллалаа
Уулзалтын үеэр төслийн талбайн бүтээн байгуулалтын явц, хил орчмын бүсэд хэрэгжүүлж буй хамтарсан ажлууд, цаашдын зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцож, талууд харилцан санал бодлоо илэрхийлэв
БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юүшэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж танилцсаны дараа “Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой томоохон төсөл юм. Консулын газар бүх талаар дэмжиж, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах болно” хэмээн онцлов

Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд төслийн гүйцэтгэл, инженерийн шийдэл, хил орчмын бүсэд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, төслийн ажлыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхийн төлөө хоёр улсын хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэлээ.

Сэтгэгдэлүүд