🚆🏗️ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. (2025.11.29)
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд өнөөдрийн байдлаар 180 инженер, техникийн ажилтан, 73 машин механизм ажиллаж, бэлтгэл ажлын ихэнх нь өндөр хувьтай хэрэгжиж байна. Пүүний барилга 97 хувийн гүйцэтгэлтэй, хаалттай бүсийн хашаа, өргөст тор, ажилчдын кемп болон бетон зуурмагийн үйлдвэрийн ажил 100 хувьтай дууссан. Арматур бэлтгэх талбай 81.5 хувь, материалын агуулах талбай 56.2 хувь, түр замын ажил 24.4 хувийн биелэлттэй байна.

Төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажил эхэлж, ус зайлуулах хиймэл байгууламжийн хүрээнд 384.7 урт метр дугуй хоолой нийлүүлэгдэн талбайд буусан нь нийт төлөвлөгөөний 90.9 хувийг бүрдүүлж байна. Суурийн ухмал, элс хайрганы суурийн ажил 30–87 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Мөн урт гүүрийн барилгын ажил эрчимжиж, нийт 79.6 км шон суурийн 15.28 хувь, завсрын тулгуур, ростверк болон дээд хөндлөн нуруу зэрэг үндсэн хийц хэсгүүдийн ажил шат дараатай хийгдэж байна. DK225+090, DK225+890 дугаартай хоолойн манаас бетон, DK228+600 хоолойн тэгшилгээ бетон, DK228+956 хоолойн их биений суурийн цутгалт жаазан гүүрийн арматур хэв хашмалын бэлтгэл зэрэг ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.


Сэтгэгдэлүүд