ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ПАССПОРТЫН ТЕХНИКЧ Э.АМАРЖАРГАЛ СОНИРХОГЧДЫН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2023-09-18
Railway Project Image

Манай компанийн Тээврийн удирдлагын газрын Пасспортын техникч, “Цагаан морь” шатрын клубын тамирчин Э.Амаржаргал Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан Сонирхогчдын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцож, тусгай 4 дүгээр байрт шалгарлаа.

Тус тэмцээнд Ази тивийн орнуудаас нийт 132 тамирчин оролцсон бөгөөд “U2000” мэргэжлийн ангилалд 54 тамирчин өрсөлдсөнөөс Э.Амаржаргал нийт 9 өрөг тоглоход 5 хожиж, 2 тэнцээ, 1 хожигдсон байна. Хожигдсон нэг өргийг 6-аас дээш цаг сууж, 64 буудал дээр тэсвэр тэвчээр, сэтгэл зүй, ухаанаа уралдуулан өрсөлджээ. Э.Амаржаргалдаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.