2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

  Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил болгон, салбарын хэмжээнд нээлттэй, ил тод, шуурхай, төрийн үйлчилгээг иргэддээ түгжрэлгүй хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа агентлагууд 2022 оны ажлын тайлан, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нарт /2023.02.07/ танилцууллаа.

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар нар гарын үсэг зурж, баталгаажуулав. Тус компани 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, эрх бүхий дээд байгууллагын шийдвэрийг хангаж, захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг ханган ажиллах зэрэг 9 зорилтын 38 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан.

    ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийн барилга угсралтын ажлыг дуусгах, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр замаар 5.0 сая.тонн ачаа тээвэрлэх зэрэг ажлуудад онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *