ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

”ОЮУТ" ЗӨРЛӨГТ АЖИЛЛАЛАА

2024-04-08
Railway Project Image

    Хаврын үзлэг шалгалт "Оюут" зөрлөгөөр үргэлжиллээ. Тус зөрлөгийн байгууламж, төхөөрөмжийн бүрэн бүтэн найдвартай ажиллагаа, ажлын технологийн мөрдөлт, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан хөдөлгөөний аюулгүй байдал болон дохиолол, холбоо, эрчим хүчний үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ.

        Ажлын хэсэг “Оюут” зөрлөгт “Хангалттай сайн” үнэлгээ өгч, Гүйцэтгэх захирал Н.Будбаяр зам сумын арчилгаа үйлчилгээг сайн хийж, зөрлөгийн тохижилтын ажилд бусдыг манлайлан идэвх санаачилгатай ажиллаж буй Бригадын дарга Ч.Энхтөрт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар шагнав.