ТӨРИЙН ДЭЭД АЛТАН ГАДАС ОДОН ГАРДУУЛЛАА
XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр Тавантолгой төмөр зам ХХК-ийн Аж ахуй, хангамжийн хэлтсийн жолооч М.Дагвасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнагдсаныг гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал өнөөдөр /2026.02.13/ гардууллаа.
М.Дагвасүрэн нь ажлын гараагаа “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-аас цахилгаанчнаар эхэлж, 26 жил тасралтгүй ажиллан, улсдаа хөдөлмөрөө зориулжээ.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын төсөл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд өгөгдсөн үүрэг даалгавраа цаг хугацаанд нь шуурхай, чанартай гүйцэтгэж, байгууллага, хамт олноо манлайлан оролцсон шилдэг ажилтан юм.
Танд компанийн нийт ажилтан, албан хаагчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсье.