ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 2026 ОНЫ БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирлын шуурхай хурал өнөөдөр /2026.02.23/ боллоо.
Хуралдаанаар газар, хэлтсүүдэд өмнөх шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв.
Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн 2026 оны барилгын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор газар, хэлтсүүд шаардлагатай бэлтгэл ажлыг шуурхай хангах үүрэг өглөө.
Мөн компанийн цаг үеийн болон төлөвлөгөөт ажлыг эрчимжүүлж, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, хариуцлага, үр дүнг сайжруулахыг компанийн удирдлагын багт даалгав.