ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2026-03-03

Тавантолгой төмөр зам ХХК-аас “Гашуунсухайт–Ганцмод” боомтын хил холболтын төмөр замын 2026 оны барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр (2026.03.03) инженер, техникийн ажилтнуудыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрууллаа.

 Сургалтыг ХАБЭА-н албаны дарга Д.Дэлгэрцэцэг удирдан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, стандартын шаардлагыг хангах, ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажилтнуудын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө.