ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АНХНЫ СУМАН ШИЛЖҮҮЛГИЙГ УГСАРЛАА

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсарна. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь километрт угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм.          Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд 1-р зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, мал, амьтны 8 гарцтайгаар баригдах юм. Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж одоогоор төсөлд 383 инженер, техникийн ажилтан, 1368 орчим ажилтан, 771 гаруй машин механизм ажиллаж байна.    
          Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 99.5% засагдсан, хоолойн ажил 97%, дугуй хоолойн ажил-99.91%, дөрвөлжин хоолойн ажил- 94.97%, мал, амьтны гарц 96.5%, гүүрийн ажил 53.5%, нийт 208 километрийн доод бүтцийн ажил 98.2%-тай үргэлжилж байгаа бол дээд бүтцийн ажил 63.6% буюу гол замын үе 130 километийг угсраад байна. Харин ачилтын тойргийн ажлыг 09 дүгээр сард эхлүүлж, одоогоор газар шорооны ажил  29.2 хувийн гүйцэтгэлтэй байна.  
          Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог юм. Зам төмрийг уулзваргүй болгож гагнах ажлыг цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр тус тус гүйцэтгэж  байна. Суурин гагнуур нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж байгаа бол хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж, одоогоор 35 километр замыг уулзваргүй болгоод байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *