ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: МУХАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ЭКСПОРТЫН ГАРЦАА БҮРЭН НЭЭНЭ
- Өнгөрөгч онд манай улсын төмөр замын сүлжээний урт 2,964.9 км болж 40 хувиар нэмэгдсэн.
- Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусч, төмөр замаар хийх ЭКСПОРТЫН ГУРВАН ГАРЦТАЙ болсон.
- Гэхдээ,
Хил холболтын төмөр замын ажил хийгдээгүйн улмаас шинэ төмөр замын гарцуудаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.
- Тиймээс нэн түрүүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг яаралтай барьж байгуулах асуудлаар Чайна энержи интернэшнлийн удирдлагуудтай уулзах үеэрээ ярилцлаа.
Уулзалтын үр дүнд:
1-рт байнгын хамтарсан ажлын хэсэг байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөө гаргах;
2-рт хоёр сарын дотор сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах;
3-рт Хил холболтын төмөр замыг хамгийн БОГИНО ХУГАЦААНД, хамгийн ХЯМД ЗАРДЛААР, хамгийн ЗӨВ ШИЙДЛЭЭР барьж байгуулах тал дээр санал нэгдэж ажлаа шуурхайлахаар тогтлоо.
Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Сэтгэгдэлүүд