БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-Д ОЛГОЛОО
Засгийн газрын өнөөдрийн /2021.08.04/ хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтцийн барилгын ажлыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэв.
Богдхан төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг оролцуулж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Эх сурвалж: https://zasag.mn/news/view/26020
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэлүүд