АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Тавантолгой төмөр зам ХХК-ийн Захиргаа, эрхзүйн газраас өнөөдөр /2026.03.09/ “Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт сургалтыг зохион байгуулж, албан хаагчдаа хамруулав.
Сургалтыг эрхзүйн шинжлэх ухааны докторант Б.Тэрбиш удирдаж, дэд бүтцийн салбарт авлигын гэмт хэрэг, албан тушаалын давуу байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх эрхзүйн өргөн хүрээний мэдээлэл хүргэлээ.