“KORAIL RAILROAD CORPORATION” ОПЕРАТОР БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ, Захиргаа, удирдлагын газрын дарга Я.Намсрай, Төсөл хөгжлийн газрын дарга Э.Эрдэнэбат нар БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэрээ тус улсын “Korail Railroad Corporation” оператор байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. 
   Уг ажлын хүрээнд тус компанийн Гадаад дахь бизнесийн хэлтсийн захирал О Бёнг Ил, Гадаад дахь бизнесийн хэлтсийн менежер Кук Мүн Сеок нартай албан уулзалт хийв. Уулзалтаар Korail хуучин зүтгүүрийн талаар зөвшилцөж, тус компанийн инженер, зүтгүүр хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, зүтгүүрийн засвар, үйлчилгээ хийх технологийн шийдэлтэй танилцахын зэрэгцээ төмөр замын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.
    Цаашлаад зүтгүүрийн солих эд ангийг засах, үйлдвэрлэх, нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэх нөхцөл боломжийн талаар хэлэлцэж, цаашид зүтгүүрийн засвар үйлчилгээний хамтарсан сургалт зохион байгуулахаар тохиролцов.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *