ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ГАВЬЯАНЫХАА АМРАЛТАД ГАРЧ БУЙ Ц.МӨНГӨНТОЛЬД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-04-23

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал өнөөдөр /2026.04.24/ Захиргаа, эрх зүйн газраас гавьяаныхаа амралтад гарч буй үйлчилгээний ажилтан Ц.Мөнгөнтольд хүндэтгэл үзүүллээ.

Цээнямын Мөнгөнтоль нь улсад 26 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК-д зургаан жил үр бүтээлтэй ажиллаж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Танд компанийн нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлж, сайн, сайхныг хүсье.