ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА
”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр /2026.05.07/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллалаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил 22,16 хувийн гүйцэтгэлтэй байгааг гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал танилцуулав.
Төслийн талбайд 746 инженер техникийн ажилтан 237 машин механизмтайгаар ажиллаж байгаа бөгөөд 2027 оны 04 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Хил дамнасан төмөр зам нь жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн.
