ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ 22,16 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

2026-05-07

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 8 багц ажлын гүйцэтгэл 22,16 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал,

Багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд 13 тулгуур баганын их биеийн угсралтын ажил бүрэн дууссан.

9 тулгуур баганын угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд 2183 шон суурь байгуулж, 118 ширхэг суурийн доод хөндлөн нуруу /ростверк/, 19 ширхэг тулгуур байгуулсан байна.

Бүтээн байгуулалтад чин сэтгэлийн хичээл зүтгэл гарган ажиллаж буй инженер техникийн ажилтан, албан хаагчид та бүхэндээ баярлалаа.