ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД 500 ШИРХЭГ МОД ТАРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөн, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилгоор төслийн талбай, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн хүүхдийн цэцэрлэг, Гашуунсухайт хилийн боомтын захиргааны талбайд өнөөдөр /2026.05.11/ “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн албан хаагчид 500 ширхэг модны суулгац тарилаа.
Цаашид байгаль орчныг хамгаалах, цөлжилт, тоосжилтыг бууруулах зорилгын хүрээнд тарьсан модоо тогтмол арчлан хамгаалах, услах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.