ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ШААРДЛАГА MNS ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
”Тавантолгой төмөр зам” ХХК Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, үр нөлөөг дээшлүүлэх, төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцүүлэн зорилгоор чанарын менежментийн тогтолцоо шаардлага MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаандаа Чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн туршлага судлах уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уг уулзалтад тус компанийн чанарын багийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцов.
Бид чанарын менежментийн тогтолцоог байгууллагын стратеги, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж, дараах амлалтыг ханган ажиллана.
•Төслийн чанарыг олон улсын болон үндэсний стандартын түвшинд байнга хангах
•Хэрэглэгч, хамтрагч байгууллагын сэтгэл ханамжийг хэмжиж, тасралтгүй нэмэгдүүлэх
•Эрсдэл болон боломжийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
•Чанарын зорилтыг тогтоож, нөөцийг илүү үр ашигтай зарцуулах гүйцэтгэлийг хэмжиж, үнэлэх
•Баримтад суурилсан шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэх
•Ажилтнуудын ур чадвар, оролцоо, хамтын ажиллагаа, хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх
•Чанарын менежментийн тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулах
•Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэх
•Өрсөлдөх чадвараа тасралтгүй нэмэгдүүлэх юм.
