ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Зам, тээврийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор 2026 оны зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгөөр иргэд, олон нийтэд Зам, тээврийн яамнаас дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахаас гадна зам, тээврийн салбарын бүх үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлнэ.
”Тавантолгой төмөр зам” ХХК нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн явц, ач холбогдлыг олон нийтэд танилцуулан оролцож байна.
