МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар өнөөдөр /2026.06.20/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллалаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам өнөөдрийн байдлаар 33,61 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэхүү төсөл нь 1-р зэрэглэлийн, 19,4 км урттай, 32,6 км дэлгэмэл урттай, 9,4 км урттай, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, дэлгэмэл урт 32,6 км, 9,4 км урт гүүртэй, 11.5 км авто замтай, нийт 19 барилга байгууламжтай 8 багц ажлаас бүрдсэн цогц төсөл юм.
Багц 1 - Төмөр замын дээд доод бүтцийн ажил буюу хоолой, жаазан гүүр, ухмал байгуулах, суурийн үе байгуулах ажил 5,57 хувь
Багц 2 - Урт гүүрийн ажлын хүрээнд 2,376 ширхэг шон суурь барьж, 106 ширхэг тулгуур, 307 ширхэг дам нурууг үйлдвэрлэсэн байна. Мөн нийт 13 барилгын суурийн ажил дууссан. Бусад барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэвийн үргэлжилж, төслийн талбайд 880 инженер, техникийн ажилтан, 276 машин механизмтайгаар ажиллаж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 20 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
Тус төсөл хэрэгжсэнээр нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган долларт хүргэх зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм