ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАНА
Үндэсний бүтээн байгуулагч “Тавантолгой төмөр зам” ХХК Засгийн газрын тохируулагч агентлаг “Үндэсний хөгжлийн газар”-тай хамтын ажиллагааг хөгжүүлж, хууль тогтоомж болон бусад дүрэм журмын хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Үндэсний хөгжлийн газар”-ын дарга Х.Батжаргал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар гарын үсэг зурав.
Тус санамж бичигт тусгаснаар холбогдох чиглэл, салбарын хүрээнд мэргэжил арга зүйн дэмжлэг харилцан үзүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэр ашиглалт явагдах бүс нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, тээвэр логистикийн кластер хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой бодлого боловсруулах чиглэлд хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллахаар тусгасан байна.
Сэтгэгдэлүүд