ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД УРЬЖ БАЙНА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах гэж байна. Уг хурлаар төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын ажиллагчид, инженер техникийн ажилтнууд, судлаач мэргэжилтнүүд олон улсын болон үндэсний төмөр замын хөгжлийн талаар шинэ мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох зорилготой юм.
Түүнчлэн судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх, салбарын судлаачид мэргэжилтнүүдийн түншлэлийг өргөжүүлэх, өнөөгийн тулгарч буй сорилт, боломжуудын талаарх санал санаачилга, ололт амжилтыг дүгнэж, сурталчилан таниулах зорилготой зохион байгуулагдаж буй олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
Эрдэм шинжилгээний хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг постер дээрх QR кодыг уншуулж авна уу!
Сэтгэгдэлүүд