ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ, ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ 22 КМ ТӨМӨР ЗАМ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох 22 км төмөр замд 3 гүүр, 34 хоолой баригдана.
Эдгээр төмөр замуудыг холбосноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбож, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой уурхайтай холбох өндөр ач холбогдолтой юм. Уг төмөр замаар жилд нийт 15.0 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.
Сэтгэгдэлүүд