ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233,6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321,6 километр, 2 өртөө, 6 зөрлөгтэй байх юм. Уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортолж, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.
   Түүнчлэн БНХАУ руу экспортлох нүүрс экспортын Монголын нутаг дэвсгэр дэх тээврийн өртөг өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал болох 46,8 ам.доллароос 12,1 ам.доллар болж, тонн тутамд 3,8 дахин буурна.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг хотын далайн боомтуудаар  дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх, Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ. 

   

       НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ 

  • БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 32 ам.доллароос 8 ам.доллар болж тонн тутамд 4 дахин буурна.
  • Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ.
  • Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлнэ.
  • 2000 орчим ажлын байр шинээр бий болно.
  • Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
  • Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэлүүд

Jamal Хариулах

Position effectively used!. meilleur casino en ligne You've made your stand extremely clearly.! casino en ligne Thanks a lot! Valuable stuff. casino en ligne Helpful info, Cheers. casino en ligne fiable Kudos, Ample info! casino en ligne France Fine info, Many thanks. casino en ligne francais You definitely made the point! casino en ligne You said it perfectly.! casino en ligne France Helpful tips Kudos. casino en ligne Kudos, Loads of stuff. casino en ligne

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *