ЛИЗИБА ӨРТӨӨ

   Хятад Улсын Чун Чин хотын Южун дүүрэгт 2004 онд нээлтээ хийсэн “Лизиба өртөө”-ний зураг төслийг Чун Чин их сургуулийн мэргэжилтнүүд хоёр жилийн турш боловсруулжээ. Станц болон барилгын даацын системийг 20 сантиметрээр тусгаарлан, барилгыг бүхэлд нь буулгасан ч станц бүрэн бүтэн хэвээр байхаар төлөвлөсөн байна.

  Тус буудал нь 19 давхар орон сууцны 6-8 дугаар давхарт байрладаг, хүрээлэн буй орон сууцнаас станцын дуу чимээг тусгаарлахын тулд дуу чимээ бууруулах тусгай төхөөрөмж ашигладаг аж. Албан ёсны мэдээгээр, Лизиба өртөөнд өдөр бүр 10 мянга орчим жуулчин ирж, метроны галт тэргийг тус барилгаар дайран өнгөрч буй зургийг дардаг байна.

Эх сурвалж:  En.wikipedia.org

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *