ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

2025-12-08
Railway Project Image

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД

НЭГДЭЦГЭЭЕ

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

Монгол улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна.

Цахим дээрэлхэлт : Цахим орчинд дарамтлах, айлган сүрдүүлэх

Гүтгэлэг ба үзэн ядсан үг хэллэг цахим орчинд нийтлэх: Аливаа хүний нэр хүндэд халдах зорилгоор худал мэдээлэл тараах, гэр бүл хувийн орон зайд халдсан зураг,алгаварлан гадуурхсан, үзэн ядсан доромжилсон агуулгатай мэдээлэл цацах 

Цахим орчинд мөрдөх: Онлайнаар тасралтгүй хянах, дарамтлах

Доксинг ба деднейминг: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараах, нийтлэх

Цахим флашинг ба сексторшн: Хүсээгүй нүцгэн, бэлгийн сэдэвтэй зураг, контент илгээх. Насанд хүрээгүй охидыг нүцгэн зургаа явуулахыг шаардаж шантаажлах, дарамтлах зорилгоор хуурамч хаяг нээх

Онлайн грүүминг: Насанд хүрэгчид бэлгийн зорилгоор хүүхдүүдтэй онлайн холбоо тогтоох

Дийпфэкс:Бусдын зураг бичлэгийг өөрчилж түгээх, ялангуяа олон нийтийн зүтгэлтэн, улс төрч, олны танил хүмүүсийг онилох

Хувийн мэдээллээ хамгаалах – нэр, хаяг, утас, санхүүгийн мэдээллээ олон нийтэд бүү хуваалцаарай.

Нууц үг, аюулгүй байдлыг сайжруулах – хүчтэй нууц үг, хоёр шатлалтай баталгаажуулалт (2FA) ашиглах.

Сэжигтэй холбоос, файлд анхааралтай хандах – танихгүй хүнээс ирсэн линк, файлыг нээхээс зайлсхийх.

Онлайн доромжлол, гүтгэлэгт хариу бүү өгөх – блоклох, report хийх функц ашиглах.

Бусдад туслах, мэдээлэл түгээх – цахим хүчирхийлэлд өртсөн тохиолдолд зөвлөгөө өгөх, холбогдох байгууллагад мэдээлэх.

Цахим орчинд хязгаар тогтоох – хэрэглээний хугацаа, контентэд хяналт тавих, хувийн мэдээллээ хязгаарлах.