“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-Д ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛЛОО

   Монгол Улсын Засгийн газрын 2022.12.12-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрээр “Тавантолгой төмөр зам” ХХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаны хүмүүс “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллаж, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Мягмарт ажлыг хүлээлцүүллээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Тавантолгой төмөр зам ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 459 дугаар тогтоолыг уншиж танилцуулав.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *