ӨВӨР МОНГОЛД УСТӨРӨГЧӨӨР АЖИЛЛАДАГ ЗҮТГҮҮРИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛЖЭЭ
Хятадын анхны устөрөгчийн цахилгаан зүтгүүрийг Өвөр Монголын Жинжоу-Баянхуа чиглэлийн төмөр замын үйлчилгээнд ашиглаж эхэлжээ. Энэхүү зүтгүүр нь устөрөгчийн бүтэн дүүргэлтээр 80 км/цагийн хурдтай, 24.5 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай бөгөөд бүх эд ангийг Хятадад үйлдвэрлэсэн байна.
Уг зүтгүүр нь энгийн зүтгүүртэй харьцуулахад 1000 тонн/км тутамд бохирдлыг 80кг-аар багасгах бөгөөд Жинжоу–Баянхуа чиглэлд бүрэн нэвтрүүлснээр бохирдлыг жилд 96 мянган тонноор бууруулна гэж тооцжээ.
Эх сурвалж: https://www.railjournal.com/freight/crrc-hydrogen-locomotive-enters-service-in-inner-mongolia/
Орчуулсан: О.Одбаяр
Сэтгэгдэлүүд