МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм Монгол зон олон, буянт буурлууд, үе үеийн нийт төмөр замчид, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ахмадууд, инженер, техникийн ажилтан, алба хаагчдадаа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин Туулай жилийн хаврын тэргүүн сарын мэндийг өргөн дэвшүүлье.
Манай хамт олон өнгөрөгч онд стратегийн өндөр ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гол замаа ашиглалтад оруулж, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций, Тавантолгой-Ханги чиглэлд 309,024.0 тонн нүүрс тээвэрлэсэн амжилттайгаар Туулай жилтэйгээ золгож байна.
Морилон ирж буй жилдээ бид Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Шилжүүлэн ачих терминал” төслүүдийн барилга угсралтын ажлыг дуусгах, 5.0 сая.тонн ачаа тээвэрлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Төрт ёс, түүхэн уламжлалын баялаг өв сантай монгол түмэн Та бүхэн минь ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, идэр залуустаа үг сургаалаа айлдан, балчир үрсийнхээ инээд баяcлаар дүүрэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ДАХЬ
ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Н.МЯГМАР
Сэтгэгдэлүүд