ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ӨРГӨН, НАРИЙН ЦАРИГИЙН ГҮҮРИЙН ДАМ НУРУУ УГСРАХ, МАШИН ЗАМ ДЭВСЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн өргөн, нарийн царигийн хос замын гүүрийн дам нуруу угсралт, машин зам дэвсэх ажил албан ёсоор эхэллээ.
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын Монгол Улсын нутаг дахь өргөн болон нарийн царигийн чиглэлд нийт 228 ширхэг Т хэлбэрийн дам нуруу угсрав.

Үүнээс өргөн царигийн 69 дам нуруу, нарийн царигийн 45 дам нуруу угсарлаа.
Хил дамнасан төмөр замын төсөл өнөөдрийн байдлаар 46,81 хувийн гүйцэтгэлтэй, дээд, доод бүтэц, барилга байгууламжийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.