ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД БҮТЭЦ УГСРАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн дээд бүтэц угсрах ажил албан ёсоор эхэллээ.
Төслийн хүрээнд нийт 32,6км дээд бүтцийн ажил хийгдэнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар нарийн царигийн 2,5 км дээд бүтэц угсрах ажил хийгдэж, 5 суман шилжүүлэг угсарч, 3 байршилд нийт 2,304 ширхэг төмөр бетон дэр байршууллаа.

Хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажил өнөөдрийн /2026.09.14/ байдлаар 54.15 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төслийн багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд нийт 2,382 ширхэг урт шон суурь, 291 ширхэг завсрын тулгуур, 666 ширхэг дам нуруу үйлдвэрлэж, 426 дам нуруу тавигдаж дууслаа.
